“KOREAN ROUTE” уран бүтээлийн үзэсгэлэн
2024/06/20 - 2024/06/24
Үзэсгэлэнгийн тухай

Монголын уран зургийн галерейд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн уран бүтээлч багш нар болон БНСУ-ын КЁНГГИ их сургуулийн уран бүтээлч багш нарын хамтарсан “KOREAN ROUTE” уран бүтээлийн үзэсгэлэн 2024 оны 6 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тус үзэсгэлэнд БНСУ-ын 15 уран бүтээлч, МУБИС-ийн ДУТС-ийн 10 уран бүтээлчид оролцон бүтээлээ толилуулах тул уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд болон эрхэм үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бусадтай хуваалцах