"Бар зураг" сэдэвчилсэн үзэсгэлэн
2022/02/01 - 2022/12/31
Үзэсгэлэнгийн тухай

Дүрслэх урлагт хайртай үзэгч та бүхэндээ зориулан Монголын уран зургийн галерей 2022 оны Байнгын үзэсгэлэнгийн нэг хэсгээ "Бар зураг" сэдэвчилсэн үзэсгэлэнгээр бүрдүүлсэн. Тус сэдэвчилсэн үзэсгэлэнд нийт 29 бар зургийн бүтээл дэглэгдсэнээс дийлэнх буюу 50 хувийг хулдаасан барын бүтээлүүд эзэлж байна.

"Бар зураг" сэдэвчилсэн үзэсгэлэнгийн хамгийн ахмад бүтээл нь Ардын зураач Д.Амгалангийн 1960 онд бүтээсэн "Уургач" өнгөт хулдаасан барын бүтээл байгаа бол хамгийн отгон бүтээл нь зураач Ж.Болдын 2004 онд бүтээсэн "Амьдрал" төмөр барын бүтээл байгаа юм.

Сонирхуулахад тус үзэсгэлэнд:

- Хулдаасан бар

- Өнгөт хулдаасан бар

- Төмөр бар

- Өнгөт төмөр бар

- Чулуун бар

- Модон бар

- Холимог техникээр бүтээгдсэн бар зургууд дэглэгдсэн юм.

Та бүхнийг Монголын дүрслэх урлагийн нэгэн онцгой өнгө төрхийг бүрдүүлдэг бар зургийн бүтээлүүдтэй танилцахыг урья

Бусадтай хуваалцах