Монголын уран зургийн галерейн их танхимд уран бүтээлч Сампилын ДАШДЭМЭД-ийн “МИНИЙ ЗУРГУУД” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Уран бүтээлч С.Дашдэмэд нь Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийг төгсөж, улмаар 2002-оос 2008 онуудад Баруун Европт суралцахаар зорин ХБНГУ-ын Нюрнберг хотын Дүрслэх Урлагийн Академийг төгссөн. Тэрээр одоогоор Герман улсад амьдарч, уран бүтээлээ туурвиж байна. Европын олон оронд бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргаж, 2009 онд Баварын залуу уран бүтээлчдийн тэргүүн шагнал, 2019 онд Нюрнберг хотын Соёлын дүрслэх урлагийн шагналыг тус тус хүртжээ.
“Миний зургууд” үзэсгэлэн нь уран бүтээлчийн 1990-ээд оны эхэн үед Монголд туурвисан бүтээлүүд болон 2000 оноос хойш Герман улсад бүтээсэн уран зураг, зураасан ба хар зураг, рельеф материал, уран баримал, инстоляц урлаг, ханын монументал зураг, дижитал ба видео урлаг бүхий 60 гаруй бүтээлээс бүрдсэн Монгол дахь анхны үзэсгэлэн юм.
Үзэсгэлэн 2026 оны 02 дугаар сарын 4-ныг дуустал үргэлжлэх тул үзэгч та бүхнийг уран бүтээлч хүний туулсан замнал, сэтгэлгээний хувьсал, уран бүтээлийн эрэл хайгуулыг үзэн сонирхохыг урьж байна.


