Монголын уран зургийн галерей нь Ардын зураач, Төрийн шагналт, профессор Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн академи, Д.Амгалан сантай хамтран Д.Амгалан багшийн мэндэлсний 90 насны ойд зориулан “БИДНИЙ МӨРӨӨДӨЛ” үзэсгэлэнг зохион байгуулна.
Үзэсгэлэнгийн нээлт Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн Их танхимд 2023 оны 09 сарын 05 өдрийн 16:00 цагт болно.
Үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.