Уран бүтээлч Дашдондогийн Бадамын "СЭЦЛЭЛ" бие даасан үзэсгэлэн
2025/10/14 - 2025/10/20
Үзэсгэлэнгийн тухай

Уран бүтээлч Дашдондогийн Бадамын "СЭЦЛЭЛ" бие даасан үзэсгэлэнд үзэгч таныг урьж байна.

-Үзэсгэлэнгийн нээлт: 2025.10.14 Мягмар гараг, 13:00 цаг

-Монголын уран зургийн галерейн II давхрын үзэсгэлэнгийн танхим

Монголын орчин үеийн урлагийн салбарын чухал нэгэн төлөөлөгч болох уран бүтээлч Дашдондогийн Бадам нь Монголын уламжлалт дүрслэлийн хэлээр тасралтгүй эргэлдэх байгаль дэлхий, цаг хугацааны тухай түүн дунд орших хүний амьдралын хэмнэлийн тухай бүтээлээрээ өгүүлдэг. Тэрээр 1997 онд Монгол зургийн зураач мэргэжил эзэмшсэн бөгөөд түүний олон жилийн судалгаа, эрэл хайгуул нь урлагт шинэ өнгө төрх нэмсэн уран бүтээлч юм.

Сэцлэл бие даасан үзэсгэлэн нь Бадамын сүүлийн жилүүдийн уран бүтээлийн туршлага, туршилт, мэдрэмжийг нэг дор үзэн, таашаах боломжийг үзэгчдэд олгож байна. Үзэсгэлэнд багтсан бүтээлүүд нь байгаль цаг хугацааны урсгал хийгээд түүний бүгдийг төрүүлэн бас үгүй хийх хүчний тухай мөн ертөнцийг танин мэдэхээр тэмүүлэгч хүний дотоод мэдрэмжийн тухай дүрслэлийн олон төрлийн хэллэгээр үзэгч та бүхэнтэй ярилцах болно. Түүний бүтээлүүд зөвхөн зургаар хязгаарлагдахгүй бөгөөд перформанс, өрөг урлаг зэрэг орчин үеийн элементийг уран нарийн хослуулснаар үзэгчдэд бодит хийгээд хий оршихуйн хоорондох харилцан холбоог мэдрүүлнэ.

Бусадтай хуваалцах