"БАГА НАС" уран зургийн үзэсгэлэн
2022/05/30 - 2022/06/05
Үзэсгэлэнгийн тухай

Монголын уран зургийн галерейн 2022 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2.1.5-д тусгасны дагуу эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих, хамтрах ажлын хүрээнд зохион байгуулж буй зураач Д.Батнасангийн "БАГА НАС" үзэсгэлэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Эх үрсийн баяр”-ыг угтан та бүхэнд хүрч байгаагаараа онцлог юм. Тус үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн хоёр давхрын үзэсгэлэнгийн танхимд 2022 оны 05 сарын 30-аас 2022 оны 06 сарын 05-ны өдрийг дуустал дэлгэгдэнэ.

Бусадтай хуваалцах