Монголын уран зургийн галерей жил бүр "БАЙНГЫН ҮЗЭСГЭЛЭН" зохион байгуулж үзэгчдэд толилуулдаг билээ.
2023 онд нийт үзэсгэлэнгийн 5 танхимд 5 сэдэвчилсэн үзэсгэлэн зохион байгуулсныг дүрслэх урлагт хайртай үзэгч та бүхэндээ цувралаар хүргэж байна.
"МОНГОЛ ЗУРАГ" сэдэвчилсэн үзэсгэлэн
Монголын уран зургийн галерей өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд үзэгч хүлээн авах тул урлагийн бүтээлийг эрхэмлэн дээдлэгч таныг нүүдэлчин сэтгэлгээний өв уламжлал, урлахуй ухааны арга барилыг нэвт шингээсэн Монгол зургийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг үзэж морилон саатахыг урьж байна.




