"МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2023" ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2024/01/11 - 2024/01/16
Үзэсгэлэнгийн тухай

Монголын уран зургийн галерей нь 2024 оны шинэ үзэсгэлэнгээ үзэгч та бүхэнд толилуулах гэж буйдаа баяртай байна. "Монголын сайхан бичигтэн-2023“ улсын уралдааныг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ Агентлаг уламжлал болгон 27 дахь жилдээ Монголын уран зургийн галерейтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уралдааныг Боловсрол Шинжлэх Ухааны яам, Соёлын яам дэмжин ажилласан юм.

“Монголын сайхан бичигтэн-2023” уралдаан өргөн цар хүрээтэйгээр анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд нийт 1650 орчим оролцогч бүтээлээ ирүүлснээс БНХАУ-ын ӨМӨЗО, Япон Улс, БНЧУ-ын сайхан бичигтнүүдийн бүтээлүүд багтаж байна.

Үзэгч та бүхнийг шилдэг бүтээлийн үзэсгэлэн болон шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Шагнал гардуулах ёслол 2024 оны 01 дүгээр сарын 11-ний 09:00 цагт үзэсгэлэнгийн их танхимд болно.

Үзэсгэлэн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Бусадтай хуваалцах