Тулгар төрийн 2233 жил, Их монгол улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын уран зургийн галерейд “НҮҮДЭЛ” уран зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.
Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгчдийн 4000 гаруй бүтээл хадгалагдаж байдгаас энэ удаа “Нүүдэл” тусгай үзэсгэлэнд нүүдэлчдийн ахуй амьдрал, соёл уламжлал, зан заншлыг харуулсан уран зураг, баримал, зураасан зураг, инстоляц болон нэн орчин үеийн нийт 70 гаруй бүтээлүүдийг сорчлон дэлгэлээ