"Азарганы ноцолдоон" puzzle
Үнэ: 170000₮
Ангилал: Бусад
Бүтээлийн тайлбар

     Монголын уран зургийн галерей, ЗӨВ ЗҮЙ брэндтэй хамтран урлагт хайртай, урлагийн бүтээлийг дээдлэн хүндэлдэг, оньсыг тайлж, оюунаа сорихыг хүссэн хэн бүхэнд зориулан Монголын түүх соёлын Хосгүй үнэт өв, Ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон” бүтээлийг Зөв Зүй-ж эвлүүлэх бүтээгдэхүүн (puzzle) болгон хүргэж байна.

Монголын дүрслэх урлагийн түүхнээ бодит байдлын хэм хэмжээг зүй зохистой, яруу сайхнаар илэрхийлсэн нандин өвүүдийн нэг, эрхэм дээд “Азарганы ноцолдоон” бүтээл 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үзэгч таны алжаасан оюуныг тайлах оньс хэлбэрээр мэлмийд тань хүрч, мутарт тань тэмтрэгдэх Зөв Зүй-ж эвлүүлэх бүтээгдэхүүн (puzzle) болон хүрнэ.

“Азарганы ноцолдоон” (puzzle) Монголын уран зургийн галерейн Арт шоп-т худалдаалж эхлэлээ.

Бусадтай хуваалцах