НҮҮР ҮЗЭСГЭЛЭН МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРОЛ АРТ ШОП ЗОЧЛОХ ШИЛЭН ДАНС ХОЛБОО БАРИХ

(+976) 11-327177,  11-331687

МЭДЭЭЛЭЛ

ENG

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөө, Баруун жигүүр           Утас: (+976) 11-327177,  11-331687

НҮҮР / ҮЗЭСГЭЛЭН / МЭДЭЭЛЭЛ / БОЛОВСРОЛ / АРТ ШОП / ЗОЧЛОХ / ШИЛЭН ДАНС / ХОЛБОО БАРИХ

_____________________________________________________________________________________________________________________________________________

ГАРЧ БАЙГАА ҮЗЭСГЭЛЭН

Монголын уран зургийн галерейн хосгүй үнэт бүтээлүүд


Засгийн газрын  2013 оны 6 дугаар сарын 26-ны 227 тоотын дагуу дараах 5  бүтээлийг хосгүй үнэт ангилалд бүртгэн авсан. Үүнд олноо Марзан хэмээн алдаршсан Балдуугийн Шарав “В.И.Лениний хөрөг” 1922 он, Төрийн соёрхолт, Ардын зураач Ням-Осорын Цүлтэм “Талын айл” 1955 он, Төрийн соёрхолт, Ардын зураач Гэлэгийн Одон “Ажлын дараа” 1953 он, Төрийн соёрхолт, Ардын зураач Очирын Цэвэгжав “Азарганы ноцолдоон” 1958 он, Төрийн соёрхолт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэн “Өвгөн хуурч” 1958 оны бүтээлүүд багтаж байна.


Байнгын үзэсгэлэн-2017


2017.01.20-24 өдрүүдэд МУЗГ-н 2017 оны Уран зураг, Уран баримал, Зураасан зургийн сан хөмрөгийн үзмэрүүдээр байнгын үзэсгэлэнг дэглэж зохион байгууллаа. Үзэсгэлэнг дараах  сэдвийн дор танхим тус бүрд хувиарлан дэглэсэн билээ. Үүнд:

Урд танхимд “Монгол ахуй” сэдэвт 31 дэсийн 31 ширхэг үзмэр эд өлгийн зүйл


Баруун танхимд “Монголын модерн зургийн чиг хандлага” сэдэвт 39 дэсийн 41 ширхэг үзмэр эд өлгийн зүйл

Гол танхимд “Эх орон” сэдэвт байгалийн 29 дэсийн 29 ширхэг үзмэр эд өлгийн зүйл



2 давхарын бага танхимд “В.И.Суриковын нэрэмжит академийг төгсөгчид” сэдэвт 23 дэсийн 23 ширхэг үзмэр эд өлгийн зүйл


Хойд танхимд “Монгол зургийн коллекц” сэдэвт монгол зураг уран баримал, уран сийлбэрийн 32 дэсийн 36 ширхэг үзмэр эд өлгийн зүйл болон монгол зураг болон  “Хосгүй үнэт” 5 үзмэрүүдээр үзэсгэлэн зохион байгууллаа.


Ийнхүү 2017 онд уран зургийн сан хөмргөөс 113 дэсийн 115 ширхэг 115 иж бүрдэл, зураасан зургийн сан хөмрөгөөс 32 дэсийн 36 ширхэг 36 иж бүрдэл уран баримлын сан хөмрөгийн 20 дэсийн 21 ширхэг 77 иж бүрдэл уран сийлбэрийн сан хөмрөгөөс 162 дэсийн 174 ширхэг 363 иж бүрдэл нийт 699 дэсийн 346 ширхэг 591 иж бүрдэл бүхий үзмэр эд өлгийн зүйлээр шинээр байнгын үзэсгэлэн дэглэв. Байнгын үзэсгэлэнд МУЗГ-н нийт үзмэрийн 10,5 хувь нь тус үзэсгэлэнд дэглэгдсэн байна.