НҮҮР ҮЗЭСГЭЛЭН МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРОЛ АРТ ШОП ЗОЧЛОХ ШИЛЭН ДАНС ХОЛБОО БАРИХ

(+976) 11-327177,  11-331687

МЭДЭЭЛЭЛ

ENG

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөө, Баруун жигүүр           Утас: (+976) 11-327177,  11-331687

НҮҮР / ҮЗЭСГЭЛЭН / МЭДЭЭЛЭЛ / БОЛОВСРОЛ / АРТ ШОП / ЗОЧЛОХ / ШИЛЭН ДАНС / ХОЛБОО БАРИХ

_____________________________________________________________________________________________________________________________________________

2018 ОНЫ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХУВААРЬ

2017 ОНЫ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО


Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн 2017 оны 10 сарын 06-аас 10-р сарын 22-ны хооронд Монголын Уран зургийн галерейд гарч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн зөвлөл 2017 оны улсын санд худалдан авах бүтээлийн нэрсийг тодруулсан.

Шалгаруулалтанд 98 уран бүтээлчийн 131 дэсийн 180 ширхэг 369 иж бүрдэл бүхий уран бүтээл ирснээс:

1. Н.БАТБАЯРЫН “ДАЙЧИН” уран баримлын бүтээл

2. Н.СҮХБҮРЭНГИЙН “ХЯЗГААРГҮЙН АЛСАД” керамик бүтээл

3. Д.ЦОЛМОНГИЙН “ДЭЛГЭР НУТАГ” уран зураг

4. Б.НОМИНГИЙН “9162631 HZ” монгол зураг

5. О.ЭНХТАЙВАНЫ “БУЛАН” уран зургийн бүтээлүүдийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэлээ.

Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж уран бүтээлийн чанар сайжирсаар байна. Түүнээс нийт уралдаанд ирсэн бүтээлүүдээс мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс өндөр үнэлгээ авсан 60 гаруй бүтээлээр уран бүтээлийн каталоги хэвлэгдэн гарч байгаа нь бүтээлүүдийг олон нийтэд таниулах арга хэмжээ болж байгаа юм.






2018 оны үзэсгэлэнгийн нэр



Зохион байгуулагч



Хугацаа



Байршил



1



“Монгол хөөмөлийн урлаг” үзэсгэлэн

/Уран баримал, сийлбэрийн сан хөмрөг/



Монголын уран зургийн галерей



2018 оны турш



3 давхар Б танхим



2



“Он цагийн урсгал” түүхчилсэн үзэсгэлэн

/Уран зургийн сан хөмрөг/



Монголын уран зургийн галерей



2018 оны турш



3 давхар Д, Е танхим



3



“Модерн зургийн чиг хандлагаас” сэдэвчилсэн  үзэсгэлэн

/Уран зургийн сан хөмрөг/



Монголын уран зургийн галерей



2018 оны турш



3 давхар С танхим



4



“Усан будгийн цуглуулга” сэдэвчилсэн үзэсгэлэн

/Зураасан зургийн сан хөмрөг/



Монголын уран зургийн галерей



2018 оны турш



2 давхар


А танхим



5



“Монголын сайхан бичигтэн”



МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонин



01 сарын 08-12



3 давхар



6



“Угсаа нэг” Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хүүхдүүдийн хамтарсан зургийн үзэсгэлэн



“Хүсэл” уран зургийн дугуйлан



01 сарын 13-14



2 давхар



7


“Хөрөг”


Зураачийн бие даасан үзэсгэлэн



02 сарын 07-10



3 давхар



8



“Чихмэлийн гайхамшиг”



Байгалийн түүхийн музей



05 сарын 07-25



3 давхар



9



Япон уран бүтээлчдийн үзэсгэлэн



“Эм Вай Вай коминикэйшн ” ХХК



05 сарын 26-30



3 давхар



10



Хүүхдийн зургийн үзэсгэлэн



МУЗГ



05 сарын 31


06 сарын 05



3 давхар



11



“Гранд-Арт” үзэсгэлэн



МУЗГ, МУЭ



06 сарын 06-13



3 давхар



12



“Куратор ба зураач” Контемпорари урлагийн эхлэл



Урлаг судлаач Ц.Уранчимэг



06 сарын 15-21



3 давхар



13



Өндөр гэгээний ордны үзэсгэлэн


Түүх археологийн хүрээлэн


06 сарын 15-


08 сарын 15



2 давхар



14



Боловсролын үзэсгэлэн яармаг



“Модерн Экспо” ХХК



07 сарын 02-06



3 давхар



15



“Монголын сайхан орон”



МУЗГ-н сан хөмрөгөөс



07 сарын 05-15



3 давхар



16



БНСУ-ын уран бүтээлчдийн үзэсгэлэн



“Хайрын өглөө” ТББ



07 сарын 21-26



3 давхар



17



БНСУ-ын ЭСЯ-тай хамтарсан үзэсгэлэн



БНСУ-ын ЭСЯ



07 сарын 28-31



3 давхар



18



БНСУ-ын уран бүтээлчдийн үзэсгэлэн



БНСУ-ын уран бүтээлчид



08 сарын 01-15



3 давхар



19



ДУТех сургуулийн 60-н жилийн ойн арга хэмжээ


ДУТС


09 сарын 15


10 сарын 06


3 давхар


20



“Оны шилдэг-2018”



БСШУСЯ, ЗГХА-СУГ, МУЗГ



10 сарын 10-30



3 давхар



21



Репины академид суралцагчдын уран бүтээлийн үзэсгэлэн



МУЗГ



11 сарын 02-14



3 давхар



22



Гэрэл зургийн үзэсгэлэн



National Geography Монгол костюмс



11 сарын 15-30



3 давхар



23



Оросын уран бүтээлчдийн үзэсгэлэн



МУЗГ



12 сарын 03-10



3 давхар


“ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2017” ҮЗЭСГЭЛЭН


             Монголын Уран Зургийн Галерей жил бүр оны шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Уран Зургийн Галерей хамтран зохион байгуулж буй “Шилдэг бүтээл – 2017” үзэсгэлэн 10 сарын 06-наас нээлтээ хийж байна. Энэхүү уралдаант үзэсгэлэнд орчин үеийн уран зураг, монгол зураг,бар, уран баримал, уран сийлбэр, гар урлал, арьсан урлал, инстолляци, дарханы урлалын нийт 98 уран бүтээлч 135 бүтээлээр оролцож байна. 


Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу Мэргэжлийн зөвлөл шилдэг бүтээлүүдийг шалгаруулан улсын сан хөмрөгт худалдан авдаг уламжлалтай.

Үзэсгэлэн 2017 оны 10 сарын 6-наас 15-ны хооронд Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх тул эрхэм үзэгч та бүхнийг өргөнөөр үзэж, сонирхохыг урьж байна.Шилдэгээр шалгарсан бүтээлүүдээр үргэлжүүлэн үзэсгэлэн зохион байгуулна.