БМА Тайпографик нэгдлийн уран бүтээлч дизайнерууд "Дэлхийн Дизайны Өдөр"-ийг тохиолдуулан Москва хотоос эхлээд 7 дахь жилдээ зохион байгуулагдаад буй олон улсын "Типоманиа" фестивалийн 2018 оны шинэ бүтээлүүдийг Монголын Уран Зургийн Галерейд 2019/04/12-15-ны өдрүүдэд дэлгэж байна.
Өнгөрсөн оны намар Улан-Үд хотноо болсон фестивальд Монголын орчин цагийн график дизайны салбарыг төлөөлөн "Бид Монгол Агуулга " уран бүтээлчид 30 гаруй бүтээлээр амжилттай оролцоод ирсэн юм. 
------------------------------------------------------------------------
ҮЗЭСГЭЛЭНГЭЭС:
- "Типоманиа" фестивалийн Олон улсын дизайнеруудын 200 гаруй зурагт хуудас, тэдгээр бүтээлүүдийн оригинал хэвлэлүүдийг үзэх
- Типаманиа фестивалийг үндэслэгч Александр Васин бол ОХУ-н орчин үеийн шилдэг дизайнерууд, Bang bang education-н хамтын бүтээл болох "Дизайны 100 жил" баримтад кино албан ёсны эрхтэйгээр үзэх 
- Монголын график дизайнеруудын лекц илтгэлийг сонсох 
- Монголын Тайпочидтой хамтран WorkShop хийж, бичиг үсэг бийр цаастай нөхөрлөх 
- Монголын график дизайны салбарын тухай чөлөөт ярилцлага хийх
- "Типоманиа" фестивалийн тухай мэдээлэл авах боломжтой. 
------------------------------------------------------------------------
ХӨТӨЛБӨР:
IV/12 - 16:00 цагаас үзэсгэлэнгийн нээлт, Тайпографик болон Дизайны тухай илтгэл, "Дизайны 100 жил" баримтад кино үзэх
IV/13 - 11:00 "Дизайны 100 жил" баримтад кино үзэх, Тайпочидтой хамтран WorkShop хийх
IV/14 - 12:00, 14:00, 16:00 цагуудад "Дизайны 100 жил" баримтад кино үзэх, Тайпочидтой хамтран WorkShop хийх
IV/15 - 16:00 үзэсгэлэнгийн хаалт

Хуваалцах: