ДҮРСЛЭХ УРЛАГИЙН “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018” ҮЗЭСГЭЛЭН

      Монголын Уран Зургийн Галерей жил бүр оны шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Уран Зургийн Галерей хамтран зохион байгуулж буй “Оны шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнгийн нээлт 09-р сарын 28-ны 16:00 цагт болж өндөрлөсөн билээ. Энэхүү уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээл дэглэгдсэн байна.

         Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу Мэргэжлийн зөвлөл шилдэг бүтээлүүдийг шалгаруулан улсын сан хөмрөгт худалдан авдаг уламжлалтай.

     Үзэсгэлэн 2017 оны 09 сарын 28-ны өдрөөс 10-р сарын 12-ны өдрийн хооронд Монголын Уран Зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэгдэх тул эрхэм үзэгч та бүхнийг өргөнөөр үзэж, сонирхохыг урьж байна. Шилдэгээр шалгарсан бүтээлүүдээр үргэлжүүлэн үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаа буюу шагнал гардуулах ёслол 10 дугаар сарын 11-ний 16:00 цагт болно.     

       Дашрамд дурьдахад та бүхэн Монголын Уран Зургийн Галерейн албан ёсны                www.art-gallery.mn вэб сайт дахь “Art shop”-оор зочилсоноор 2018 оны шилдэг уран бүтээлийн шалгаруулалтанд оролцсон зураачдын уран бүтээлтэй танилцаж сонирхсон бүтээлээ худалдан авах боломжтой юм.

Монголын Уран Зургийн Галерей

Хуваалцах: