Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын  дагуу  МУЗГжил бүр уламжлал болгон “Оны шилдэг бүтээл” үзэсгэлэнг зохион байгуулж дүрслэх урлагийн бүх төрлийг хамруулан төрөл бүрээс шилдэгийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн.

Манай галерей байгуулагдсан цагаасаа хойш буюу 1991 оноос хойш нийт 500 гаруй оны шилдэг бүтээл улсын санд худалдан авч сан хөмрөгөө баяжуулж  монголын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдтэй олон түмнийг танилцуулсаар ирсэн.

Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэнд нийт 98 уран бүтээлчийн 131 дэсийн уран бүтээл оролцсоноос

1. Н.БАТБАЯРЫН “ДАЙЧИН” уран баримлын бүтээл

2. Н.СҮХБҮРЭНГИЙН “ХЯЗГААРГҮЙН АЛСАД” керамик бүтээл

3. Д.ЦОЛМОНГИЙН “ДЭЛГЭР НУТАГ” уран зураг

4. Б.НОМИНГИЙН “9162631 HZ” монгол зураг

5. О.ЭНХТАЙВАНЫ “БУЛАН” уран зургийн бүтээлүүдийг улсын санд худалдан авсан.

Хуваалцах: