Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болж өндөрлөлөө.

2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохиож буй үзэсгэлэн энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр гарч байгаа юм.

Тус үзэсгэлэнд оролцсон насанд хүрэгчдийн ангилалд:

Монгол Улсаас 22,
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсаас 3,
Бүгд Найрамдах Халимаг улсаас 2,
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 20,
Бүгд Найрамдах Франц Улсаас 1, нийт 48 уран бүтээлч оролцлоо.

Үзэсгэлэн 2018 оны 11-р сарын 09-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Share: