“ГРАНД АРТ”  үзэсгэлэн

Монголын Уран Зургийн Галерей, Монголын Урчуудын Эвлэл, Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, Солонгос Улсын Тэжон хотын Олон улсын  соёл урлагийн харилцааны төв хамтран Монголын залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн болон Монгол, Солонгосын зураачдын хамтарсан “ГРАНД АРТ” үзэсгэлэнг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлийг үзэгчдэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрх чансааг дээшлүүлэх, олон улсад сурталчлан таниулах зорилготой тус үзэсгэлэнг10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Арван жилийн хүрээнд зохион байгуулсан "Гранд арт" үзэсгэлэнгийн нээлтийн хөтөлбөр 2018 оны 07 сарын 6-нд Монголын Уран зургийн галерейд болж, шагналын эздийг тодрууллаа."Гранд арт" уралдаант үзэсгэлэнгийн зэрэгцээ урилгаар Монгол-Солонгосын 60 гаруй шилдэг уран бүтээлчид оролцон уран бүтээлээ толилуулав.  

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсад суугаа БНСУ-ын хүндэт элчин сайд, Монголын урчуудын эвлэл, Монголын Уран зургийн галерей, "Гранд арт" үзэсгэлэнг үүсгэн байгуулагчид болон бусад албаны хүмүүс оролцов.

Хөтөлбөрийн эхний хэсэгт сүүлийн 5 жилд гранпри шагнал хүртсэн 5 уран бүтээлч Тэжон хотод уран бүтээлийн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдсаны тайлан хэлэлцүүлэг хийв. "Гранд арт" үзэсгэлэнгийн 10 жилийн ойд 100 гаруй уран бүтээлчид уран зураг, монгол зураг, зураасан зураг, уран баримал, холимог техник гэсэн 5 төрлөөр өрсөлдөж, гран при, тэргүүн, тусгай байруудад нийт 10 уран бүтээлч, тус үзэсгэлэнг үүсгэн байгуулагчдын нэг Өмнөд Солонгосын зураач Кимчи Жунг агсны нэрэмжит шагналаар, Монголын урчуудын эвлэлийн гишүүний эрхээр тус бүр нэг уран бүтээлч шалгаруулсан юм.



































Share: