Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон уран бүтээлүүд хадгалагдаж байдаг ба ахмад уран бүтээлчдийн маань уран бүтээл манай галерейн сан хөмрөгийн суурийг тавилцсаныхаа хувьд хүндтэй байр суурийг эзэлдэг билээ. Манай хамт олон орчин үеийн дүрслэх урлагийг хөгжүүлэх, галерейн сан хөмрөгийг баяжуулах, хойч залуу үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уран бүтээлчдийн хүндэтгэлийн арга хэмжээг 02 сарын 01-ний өдөр амжилттай зохион байгуулсан.
Энэхүү түүхэн үйл явдлаар нэвтрүүлэг бэлтгэн МҮОНТВ өргөн олноо толилуулсныг хүргэж байна. 
Ахмад уран бүтээлчдийн уран бүтээлийн дурсамж яриагаар баяжуулсан “Урлан” нэвтрүүлгийг бид тун удахгүй та бүхэнд цувралаар хүргэх болно.

Share: