Музейн нээлттэй өдрүүд зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын 2018 оны А/71 тушаалын дагуу өнгөрсөн оноос гуравдугаар сарын эхний долоон хоног олон нийтэд нээлттэй, Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн.

Уг арга хэмжээний хүрээнд 3 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Share: