Монголын Уран Зургийн Галерей, Д. Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн сургуультай хамтран “ТҮҮХЭН СЭДЭВТ УРАН ЗУРГИЙН ҮНЭ ЦЭНЭ, АЧ ХОЛБОГДОЛ” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна. 

“ТҮҮХЭН СЭДЭВТ УРАН ЗУРГИЙН ҮНЭ ЦЭНЭ, АЧ ХОЛБОГДОЛ”

НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЯРИЛЦЛАГЫН ХӨТӨЛБӨР

Улаанбаатар, 2018.12.07 баасан гариг

Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхим

 

Эхлэх цаг: 16:00

Хэлэлцүүлгийн чиглүүлэгч: 

П.Байгалмаа (СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн ДУОТТ-ийн эрхлэгч                                                                                                                            Доктор (Ph.D)

16:00- 16:10      

2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа болон нээлттэй  хэлэлцүүлгийн нээлт

16:10-16:25   

Н.Ганбат (Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, доктор, дэд профессор)Монголын түүх уран зурагт тусгалаа олсон нь.

16:25-16:45  

С.Бадрал (СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн Баримлын урлагийн тэнхимийн багш, Доктор (Ph.D). “Түүхэн сэдэвт уран зургийн үнэ цэнэ, ач холбогдол”

16:45-17:00 

Г.Лхагвасүрэн (СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн Уран зургийн тэнхимийн багш) Монгол улсын төрийн шагналт зураач, багш Б.Пүрэвсүхийн уран чадвар, туурвил зүй

17:00  Хэлэлцүүлэг

    Тус хэлэлцүүлгээр Монгол улсын төрийн шагналт зураач, багш Б.Пүрэвсүхийн уран бүтээлээр үзэсгэлэн зохион байгуулж байгаа билээ. Үзэсгэлэн 12 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

Share: