Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тус театрын хамт олон 70 жилийн ойн хүрээндээ “70 жил 70 тоглолт” төслийг хэрэгжүүлж хөдөө орон нутгийн тэр дундаа сумдын хүүхэд багачуудтай уулзаж уран бүтээлээ толилуулаад зогсохгүй “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжгийг ойдоо зориулан үзэгч хүүхдүүддээ үнэ төлбөргүйгээр толилуулж байна. Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон энэ өдрүүдэд Монголын Уран зургийн галерейд “Хүүхэлдэйн урлаг 70 жил” үзэсгэлэнгээ зохион байгуулж, 1948 оноос хойш тоглогдсон шилдэг уран бүтээлүүдээ үзэсгэлэнд дэлгээд байна.
Тэртээх 1948 онд тус театрын анхны уран бүтээл болон үүд хаалгыг нь нээж байсан Малеровскийн “Гайхамшигт хайрцаг” жүжгийн бүтээлүүд дэлгэгдсэн нь энэ үзэсгэлэнгийн сор нь юм.
Үзэсгэлэнгийн нээлт 11-р сарын 03-ны 12:00 үзэсгэлэнгийн их танхимд болно. 
Үзэгчид та бүхнийг “Хүүхэлдэйн урлаг 70 жил” үзэсгэлэнг ирж үзэхийг урьж байна.
Үзэсгэлэн 11-р сарын 03, 04-нд үзэгчдийн хүртээл болно.

Хуваалцах: