Захирлын мэндчилгээ

Ноёд, Хатагтай,

Нүүдэлчин монголчуудын бүтээсэн оюуны соёлын нэгэн гайхамшигт ай болох дүрслэх урлагийн бүтээлээр та бүхэнтэй орчин цагийн цахим хуудсаар мэндчилж байгаадаа баяртай байна.

Урлагийн бүтээл олон зууны туршид хуримтлагдан баяжиж, үеэс үед өвлөн уламжлагдаж байдаг. Та манай цахим хуудаснаас бидний үзэгчдэд хүргэж буй үзэсгэлэн, болон урлагийн боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцахыг урьж байна.

Бид дүрслэх урлагийн бүтээлээр дамжуулан эх орон, улс үндсээрээ бахархах, хөгжүүлэх чин хүсэл, эрмэлзлийг дэмжин ажиллах болно.

Урлагийн тэнгэр та биднийг ивээх болтугай.


Хүндэтгэсэн:

Монголын Уран Зургийн Галерей захирал Бямбажав САРАНТУЯА

Монголын Уран Зургийн Галерейн хамт олон